Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан Бөмбөгийн Холбооны үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд дуусахад 11 хоног үлдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны үндэсний дээд лигийн шинэ улирал нээлтээ хийгээд хоёр сарын хугацаа өнгөрч, улирлын тоглолтууд дуусах дөхөөд байна. Улиралд тус бүр эмэгтэй багууд 10 тоглолт хийх бол эрэгтэй багууд 18 тоглох юм.

Үндэсний Дээд лигийн улирал хоёрдугаар сарын 10-нд дуусах буюу эмэгтэй багуудад 1-2 тоглолт, эрэгтэй багуудад 2-3 тоглолт үлдээд байна. Нийт 120 тоглолт болохоос 102 тоглолт явагдаж одоо 18 тоглолт дутуу.

Хасагдах шатанд эмэгтэй багуудаас дөрөв нь, эрэгтэй багуудаас найм нь шалгарах журамтай. Плэйоффын байрлалын өрсөлдөөн эрэгтэй багуудын чанар чансааг тодоор харуулж буй. Хоёрдугаар байрнаас зургаадугаар байрны багуудыг ердөө нэг хожил зааглаж байгаа билээ.

Эмэгтэй лигийг Улаанбаатар Амазонс эрэгтэйг Эрдэнэт Майнерс багууд улирлыг тэргүүн байраар дуусгах нь албан ёсоор тодорхой болоод байгаа бол хасагдах шатны бусад байрлалууд улирлын үлдсэн тоглолтуудаас шалтгаална.

Харин эмэгтэй лигт Хил Хамгаалах Аравт, эрэгтэй лигээс Баянгол Харцага багууд албан ёсоор плэйоффт орох боломжгүй болсон. Хасагдах шатны нэгдүгээр шат таван тоглолтоор түрүүлж гурав хожсон баг нь цааш шалгарах бол хагас шигшээ цувралаас эхэлж долоон тоглолтоор түрүүлж дөрөв хожсон баг нь цувралын ялагч болох юм.

Улирлын онцлох өдрүүдээс дурдвал хоёрдугаар сарын 10-нд улирал албан ёсоор дуусна, хоёрдугаар сарын 12-нд бүх оддын тоглолт болох бол гуравдугаар сарын 3-нд Үндэсний Дээд лигийн плэйофф эхлэх тов гараад байна.

 

Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо