Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих 18-30 насны иргэдийг долдугаар сард бүртгэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Ажиллах болон амрах" визээр Монгол Улсын 18-30 насны 100 иргэн нэг жил Австралид ажиллах, аялах, суралцах эрхтэй болсон билээ. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Жил бүр 18-30 насны 100 хүртэлх залуусыг Австралид ажиллаад сурах боломжоор хангадаг. Өмнөх оны долдугаар сараас эхлэн хэрэгжсэн.

2022 онд 264 иргэн уг хөтөлбөрт хамрагдахаар виз мэдүүлсэн. Харин тодорхой шалгуурыг хангасан 100 иргэн виз авч, Австрали улсад зорчоод байна. Дараагийн бүртгэл энэ оны долдугаар сард хийгдэнэ. Бусад өндөр хөгжилтэй, монголчуудын сурах, ажиллах сонирхолтой орнуудад ийм санал тавьж байгаа. ХБНГУ-д улсад Ерөнхий сайдын айлчлалын үеэр уг саналыг тавьсан. Цаашид өөр бусад оронтой ярина" гэдгийг хэллээ.