Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дашням: Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Шар усны үерээс болгоомжил

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 16-29-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 56, аврах ажиллагааны зургаа, нийт 62 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 78 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.

"Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 221, аврах ажиллагааны 33, малын гоц халдварт өвчин нэг, нийт 255 удаагийн дуудлагатай байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 6.9 хувиар буурсан үзүүлэлт.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айлын хашаа руу хальж, мөстсөн нөхцөл байдал үүссэнийг тус дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авлаа. Ус орж болзошгүй айлуудын хашаанд тулган шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан” хэмээн ярьсан. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байгаа"-г Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням хэлэв.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд холбогдох байгууллагууд хамтран, нийт 656 албан хаагч, 119 автомашин 35 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 8,082 толгой адууг гаргаж, адуучдын төлөөлөл 18 малчинтай уулзан, санал хүсэлтийг авч, 292 албан мэдэгдэл өгчээ.