Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Португалийн Гран прид Монголоос 17 жүдоч оролцож, О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ

Б.Манлай
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Биеийн Тамир, Спортын Улсын Хороо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гран при нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо.

Португалийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй найм, эмэгтэй есөн жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчрав.

Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга" байх болно хэмээн Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээлэв.