Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Энхбаяр: Нуучихвал ямар хууль хийх гээд байна, Монголыг хаашаа өгчих гээд байна гэж гадаадынхны санаа зовно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ Үндсэн хуулийн төслөө өргөн бариад, Элчин Сайдын Яамд руу орчуулаад хүргэсэн гэх мэдээлэл шүүмжлэл дагуулаад байгаа асуудалд ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр тайлбар өгөв.

Тэрбээр "Шинэ Үндсэн хуулийн төслөө 2023 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад албан ёсоор өргөн барьсан юм. Үүний дараа гадаад, дотоодын Үндсэн хууль судлаач хүмүүстэй харилцсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй Үндсэн хууль байх ёстой учраас гаднын улс орнуудыг судалсан юм. Герман, Япон, Энэтхэг, Швед, Польшийн Үндсэн хуулийг судалсан учир эдгээр улс орны эрдэмтэдтэй холбогдоно, "Бид айхгүй. Монголчууд ийм Үндсэн хуулийг өнөөдөр боловсруулах оюуны чадалтай болж байна, та нартай маргалдъя" гэж.

Харамсалтай нь бодит байдал дээр нөгөө Энхбаяр чинь коммунист дэглэм тогтоох гэж байна гэж хэлнэ. Үүнийг та нартай харилцсаар байгаад хэлэхээс нь өмнө мэддэг болсон байхгүй юу. Тийм учраас Элчин сайдуудад өгчих ёстой юм. Энэ бол коммунист дэглэм биш, хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хууль боллоо гэдгийг гадаадын ЭСЯ-аар судлуулъя. Тэднээс нуучих юм бол ямар хууль хийх гээд байна, Монголыг хаашаа өгчих гээд байна гадаадынхан санаа нь зовно.

Ардчилсан тогтолцоо хамтын бүтээл. Нэг хүн ардчилсан тогтолцоог бий болгож чадахгүй учраас Монголыг сайхан яваасай, хөгжүүлээсэй гэж бодож байгаа гадаадын улс орнууд тусалж, дэмжээсэй.

Энэ Үндсэн хууль хэрэгтэй, хэрэггүйг эцсийн эцэст ард түмэн шийднэ. Ард түмэндээ бэлэг болгож өргөн барьж байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын 44 хүнд өргөн барьсан. Олон нам, нийгмийн хөдөлгөөнүүдэд шинэ Үндсэн хуулийн төслөө тараасныг хэлье" гэв.