Уншиж байна ...

Замын-Үүдээс Эрээн хот руу 10 минут тутамд автобус явж эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна.

Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагт Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.

Автобусны тасалбарыг захиалахад сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэнэ. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө хариуцах журамтай байна.

Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобус том хүнд 25,000, хүүхэд 12,500 төгрөгөөр үйлчилж байгаа аж.