Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

Блю Скай зочид буудалд

09:00 цагт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагт ХЭҮК-оос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцуулна. Уулзалтад ХЭҮК, ШШГЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, ОУХБ, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцоно. 

Пума империал зочид буудалд

10:00 цагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болно. 

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Олон нийтийн төвд

11:00 цагт АТГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийнэ. 

Миллениум плазад

11:00-13:00 цагт Ардчилсан Намын ҮБХ-ны намрын хаалтын хуралдаан болно. Тус хуралдаанаар АН-д үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, мэдээлэл хийнэ.

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны байранд

11:00 цагт Энэ сарын 27-28-нд “Степпе арена”-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны талаар мэдээлнэ.

Уран гулгалтын тоглолтыг харуулах уг шоуг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол, Японы Тэшүүрийн холбоо хамтран манай улсад анх удаа зохион байгуулах юм. 

Эрчим Хүчний Зохицуулах Хороо (ЭХЗХ)-ны байранд

13:00 цагт Эрчим хүчний аудиторуудын уулзалт, сургалт болно.

Холидэй Инн зочид буудалд

15:00 цагт “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар “Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.