Уншиж байна ...

Зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарласан этгээдийг 500,000 төгрөгөөр торгов

П.Зоригт, IKON.MN
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Оюуны Өмчийн Газар

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчил илэрчээ. 

Энэхүү үйлдэлд Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан бүтээгдэхүүн цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг устгуулахаар нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн талаар Оюуны Өмчийн Газраас мэдээллээ.