300 саяас дээш хаусууд дийлэнхдээ эрчим хүчний хэмнэлттэйгээр баригдаж байна. Энэ нь эрчим хүч зарцуулалт маш бага, өвөлдөө даарахгүй, зундаа сэрүүн байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Ингэснээр нэг ёсондоо гэр халуун сав шиг болдог гэсэн үг юм. Сайн тал ихтэй ч энэ нь хүн амьсгалж байгаа агаараараа дахин дахин амьсгалах, гэрээс чийг ялгаруулдаг угаалгын машин аяга таваг угаагч зэргийн чийгийг гадагшлуулахгүйгээс 2 төрлийн маш том эрсдэл үүсдэг аж.
Ийм ч учраас бусад орнуудад эрчим хүчний хэмнэлттэй хаус гэдэг гэрчилгээ авахын тулд агааржуулалтыг шийдсэн байхыг заавал шаарддаг.
Эрчим хүчний хэмнэлттэй хаус учраас цонхоо онгойлгоод агаар солилцоо үүсгэх нь эргээд эрчим хүчний хэрэглээг ихэсгэх, агаарын бохирдол, тоос шороо, гэрийн температурын өөрчлөлт гээд зохистой зүйл биш.
Тиймээс дулаан алдагдалгүй агааржуулагч суурилуулдаг. Энэхүү систем нь дотор байгаа бохир агаарыг автоматаар гадагшлуулдаг мөн гадагшлуулах явцдаа тухайн зориулалтын хоолойг халаадаг байна.
Гаднаас агаар оруулахдаа эхлээд цэвэршүүлэн дараа нь халсан хоолойгоор дамжуулан нэвтрүүлдэг. Нэг ёсондоо цэвэршүүлсэн бүлээн агаар дотогшоо нэвтрүүлдэг гэсэн үг юм.
Ингэснээр дулаан алдагдалгүй агаар солилцоо хийгдэх бүрэн боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай компанийн хувьд Европын №1 брэнд болох Валлоксыг зах зээлд санал болгож байна. Тухайн хаусын баригдсан материал, м3, орчны чийгшил зэргийг үндэслэн Финланд инженерүүд тохирох агааржуулалтын тооцооллыг өрөө бүрд хийж, суурилуулалтыг дотооддоо хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Бүрэн Трейд Девелопмент” ХХК
Утас: 7000-8188, 90-666-888, 90-888-666
Facebook: www.facebook.com/buren.trade