Энэ сарын 27-н буюу Баасан гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэл хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн.
БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байх аж.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ