Уншиж байна ...

Цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд гацсан начин шонхор шувууг байгальд тавьжээ

Н.Урантулга, iKon.mn
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж, гацсан тухай дуудлага нийслэлийн Байгаль орчны газарт өнөөдөр ирсэн байна.

Тус газрын албан хаагчид очиж начин шонхор шувуу байсныг гарган эрүүл байсан тул байгальд тавьжээ. Начин шонхор хад цохио, мод, байшин барилгын нүхэнд үүрээ засдаг байна.

Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж байхыг уриаллаа.