Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэхүү: Манай улсад 1991 оноос өмнө төрсөн хүмүүс ихэвчлэн элэгний вирусийн халдвартай байна

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элэгний D вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт "Корпорэйт Конвеншн"-д өчигдөр боллоо.

Уулзалтад Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) болон холбогдох бусад төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дунд элэгний В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болж буурсан. Гэвч В вирустэй эерэг хүмүүсийн дунд элэгний D хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. 

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "Эрүүл мэндийн сайдын А/537 тоот тушаал батлагдсаны дагуу элэгний вирусийг тоолох, илрүүлэх шинжилгээг ХСҮТ-д хийж байгаа. Ингэхдээ тодорхой журмын дагуу өвчтөн 30 хувь, ЭМД-аар 70 хувийг төлж шинжилгээ өгч байна.

Нуулгүй хэлэхэд, элэгний B, D вирусийн халдвар Монголд маш их бүртгэгдэж байна. Дельта вирусийн халдвар манай оронд их байгаа учраас бусад улс орныхон гайхдаг. Тиймээс ч вирусийн эсрэг дархлаажуулалтыг сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед гадаадын компаниуд туршилтаар элэгний D вирусийн эсрэг эм гаргаж байна. Энэ эмийг оруулж ирж хэрэглэнэ. Гэхдээ одоогоор үр дүнг тодорхой хэлэх боломжгүй" хэмээв. 

Мөн "Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах ёстой. Гэвч хүмүүсийн ихэнх нь өвчний зовуурь илэрснээс хойш элэгний B, С, D вирустэй гэдгээ мэдэж байна. Элэгний хавдрыг үүсгэгч B, C, D вирус нь

  • Нэгдүгээрт, бэлгийн замаар дамждаг.
  • Хоёрдугаарт, цусаар халдварладаг.

Дэлхийн хөгжсөн улс орнуудад элэгний В вирусийн халдвар байдаггүй. Яагаад гэвэл, тэд вирусийн эсрэг вакцинжуулалтаа сайн хийдэг. Манай улсын нөхцөл байдлыг ажиглавал 1991 оноос өмнө төрсөн хүмүүс ихэвчлэн халдвартай байна. Дархлаажуулалт суларсантай холбоотой" хэмээв.