Уншиж байна ...

ШИНЖЭЭЧ: "Макс рөүд" ХХК Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн зээлээ зориулалтаар нь зарцуулсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.

"Макс рөүд" ХХК-ийн зээлийн асуудлаар зөвхөн Хөгжлийн Банкны төлөөлөл гэрчээр оролцсон бөгөөд өөр ямар нэгэн хүнийг дуудаагүй юм. Зээлийн зарцуулалтын талаар Хянан шалгах түр хорооны шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.

 Шинжээчийн дүгнэлт

"Макс рөүд" ХХК "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам"-ын төслийн барилгын ажил, гүйцэтгэгч нарын өр төлбөр, компанийн эргэлтийн хөрөнгө, татвар, НДШ-ийн зардал болон үйл ажиллагааны зардалд 71.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар зээл бүрэн хаагдсан. 

 Зээлийн зарцуулалтын хувьд 2020 аравдугаар сарын 1-ний өдөр байгуулсан 2020/63 тоот гэрээний 3.1.4-т "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн хүрээнд барилгын ажил, гүйцэтгэгч нарын өр төлбөр, компанийн эргэлтийн хөрөнгө, татвар, НДШ-ийн зардал болон үйл ажиллагааны зардалд зориулагдана" хэмээн заасан байна. 

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авсан 71.8 тэрбум төгрөгийн зээлээ нийт 376 удаагийн гүйлгээгээр бэлтгэн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч рүү шууд шилжүүлсэн. Үүнд 

зураг
 

Шинжээчийн зүгээс гэрээний 3.1.4-т заасны дагуу зээлийг зориулалтаар зарцуулсан гэсэн дүгнэлт гаргаж байна" хэмээн танилцууллаа.