Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Шүүхээр батлагдаагүй зүйлд хэний ч нэрийг хэлж болохгүй гэсэн хэрнээ А.Адъяасүрэн гишүүн бид хоёрыг хаа хамаагүй хэлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ офтэйк гэрээг ил болгох хэрэгтэй хэмээн үг хэллээ.

Тэрбээр "Офтэйк гэрээг яаралтай нээлттэй болгох нь Түр хорооны гол ажил. Эдийн засгийн гол ажил экспортоо нэмэгдүүлэх, үүнийг битгий гацаагаарай.

Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой хувьцаат компани хоёр өөр компани гэдийг та бүхэн мэдэж байгаа. Манай эрх баригчид ямар нэг юм шүүхээр батлагдаагүй байхад хэний ч нэрийг хэлж болохгүй гэсэн мөртлөө сөрөг хүчнийхээ А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байх нь цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу эсвэл өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа юу гэдгийг хувь хүнийхээ хувьд сайн бодоцгоогоорой гэж хэлье. 

Эрдэнэс Тавантолгой компанийн офтэйк гэрээг нээлттэй болгож, эр зориг гаргаж байж жагсагчдад хариу өгнө. Үүнийг ярилцахгүйгээр жагсагчид болон хувьцаа эзэмшигчид тайвшрахгүй.

"Чалко"-гийн 100 машин яагаад давуу эрхтэй юм бэ, давуу эрхтэй эрх баригчдын машинуудыг яагаад ярьдаггүй юм бэ.

Орон нутгийн Тавантолгой хувьцаат компани Хөрөнгийн биржийн нээлттэй компани, энд би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Тус компани энэ жил нэгж хувьцаандаа 2,500-3,000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1,072 хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломж бий.

2004 оноос нүүрсний экспорт эхэлсэн. Энэ хугацааны бүх асуудлууд нарийн шалгагдсан, дахин шалгах боломжтой бол шалгаж болно.

Саяхан Тавантолгой хувьцаат компани руу 40,50 хүн шалгалтаар явж байгааг сайшааж байна. Шалгалт юмыг эрүүлжүүлж байдаг, харин улс төрийн өнцөг оруулж болохгүй.

2016 оноос өнөөг хүртэл нүүрсний хамгийн их экспорт хийгдсэн. Шалгалтынхан нэлээн эр зориг гаргаж байж явна даа. Та нарт амжилт хүсье" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/1294638027995621