Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"2,527 компанийн 17,200 орчим машин хилээр хоосон нэвтэрсэн, 268,000 тонн нүүрсийг улсад мөнгө төлөлгүйгээр гаргасан нь шалгалтаар тогтоогдсон"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гаалийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнг танилцууллаа. Энэхүү мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг тэрбээр хэлэв.

Шалгалт 1.

2010-аас 2011 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд хяналт шалгалт явуулахад 379,000 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт олдоогүй. Энэ нь ЭТТ дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе.

Шалгалт 2.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалтыг хийхэд 2013-2017 онд 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэж бүртгүүлсэн мэдээлэл олдсон. Л.Энхболдын мэдээлж байгаагаар 268,000 тонн нүүрс улсад татвар, хураамж төлөгдөлгүйгээр хил давсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Шалгалт 3.

2022 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүд, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгаж шалгалтыг хийсэн. Ингэхэд ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөрж байгаа.

Зөвхөн Хятадад бус цаашаа далайн чанадын бусад улс руу манай нүүрс экспортлогддог бөгөөд тэдгээр улсын гаалийн мэдээллээс зөрсөн нь тогтоогдсон.

Гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье.

Нүүрсний 21 хэрэгт хэн, хэн холбогдсон болохыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр маргааш дэлгэц дээр танилцуулъя гэж бодож байна.

Миний бие өдөр бүр 11:00 цагт нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг хүргэж байна" гэлээ.