Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 27% өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

2022 оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 19,016 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 3,998.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Экспортын дүн импортын дүнгээс 3,273.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Ингэхдээ экспортод 11,144.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.2 хувиар өссөн аж.

зураг
 

Энэ оны эхний 11 сард экспортолсон 

  • Хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, чулуун нүүрсний 92 хувийг БНХАУ-д
  • Үхэр адууны боловсруулсан ширний 63.6 хувь, самнасан ноолуурын 86.1 хувийг Италид
  • Ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.

Манай улс дэлхийн 69 оронд бараа экспортолсноос

  • БНХАУ-д  84.1 хувь
  • Швейцарт 8.3 хувь
  • Сингапурт 3 хувь тус тус ногдож нийт экспортын 95.4 хувийг дээрх орнууд эзэлж байгаа аж. 

Импортоор нийт 7,871.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1,683.4 сая ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.0 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ. 

зураг