Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний хулгайг эсэргүүцэж төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байгаа иргэдийн БАЙР СУУРЬ...

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдтэй уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд өнөөдөр гарч ирлээ.

Үг хэлэх үеэр нь иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардан хашхирч, шүгэлдсээр байсан юм. Иргэд нүүрсний хулгайч нарын "Нэрсээ зарла" хэмээн дуугаа нэгтгэж байлаа.

Төв талбайд жагсаж байгаа иргэдийн байр суурийг хүргэж байна. 

Иргэдийн төлөөлөл "Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт ард түмний төлөөлөл 100 хүнийг оруулж ажиллуулах санал тавьж байна. Иргэдийн дунд санал явуулаад ямар нэгэн намд харьяалалгүй, улс төртэй хамааралгүй хүнийг ажлын хэсэгт оруулж, шууд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монголоос гарсан нүүрсний хулгайд оролцсон бүх хүний нэрийг БНХАУ-д ил болгоод цаазаар авсан. 

БНХАУ-ын Засгийн газраас хүртэл энэ хүмүүсээ илрүүлж чадахгүй бол туслахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн. Төрийн томчуудад нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэр байгаа. Мэргэжил боловсрол өндөртэй хүмүүсийн төлөөллийг ажлын хэсэгт оруулбал энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна" гэлээ.

"Өөрийнхөө ажлыг хойш нь тавиад гурав дахь өдрөө ирээд жагсаж байна. Сая нэг настай хүн "энэ талбайг эзэнгүй орхимооргүй байна" гээд хэлээд явж байна. Тиймээс залуучуудыгаа энд ирээч гэж уриалъя. Бөхчүүдийг мөн ирээч гэж хүсье. Төрийн тусгай албанаас эхлээд ажил хаялт зарламаар байна. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг шударга ажиллаасай гэж хүсэж байна" гэдгийг бас нэгэн жагсаж буй иргэн хэлэв. 
Жагсагчдын төлөөлөл эмэгтэй "Миний хувь эрх тэгш нийгмийн төлөө энд ирсэн. Монгол Улс уг нь эзэнтэй улс. Гэтэл сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтай, тэдний хамаарал бүхий хүмүүсийн хувийн компани шиг болоод байна. Олсон орлогыг тендер, концесс, байж болох бүх зүйлийг ашиглаж хувааж иддэг. Одоо бүр газар доорх баялгийг хувааж иддэг болсон. Системээр нь өөрчлөх хэрэгтэй. Бидний төлж байгаа татварын мөнгийг улс орныхоо хөгжилд зориулдаг баймаар байна.

Иргэд, миний үр хүүхдэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн тийм улс болоосой хэмээн хүсээд энд ирсэн. Залуучууд ч бас ийм бодолтой байгаа байх. Ажлын хэсэгт орох хүмүүс олны танил ч юм уу тийм хүмүүс байвал хүмүүсийн амьдралыг хэр мэдэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Тэд өөрсдийнхөө хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс. Нийгмийн хүнд хэцүүг мэдэрч байгаа хүмүүс нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт орвол сайн байна" гэлээ.

"Миний хувьд хоёр шалтгаанаар жагсаалд нэгдэхээр ирсэн. Нэн тэргүүнд эдийн засгаа авармаар байна. Хоёрдугаарт, авлига ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Авлигын эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй л бол цаашдаа Монгол Улсын оршин тогтнол хүнд болно хэмээн бодож байгаа. Саяхан ирэх оны улсын төсвийг эрх бүхий хүмүүс нь баталлаа. Энэ мөн л асуудалтай.

Улсын төсвийг гурван их наядын алдагдалтай баталсан. Орлого нь 15 их наяд, зарлага нь 18 их наяд байна. Түүнчлэн жагсаалд оролцож байгаа залуусаас 100 хүнийг ажлын хэсэгт оруулна гэж байна. Тэдгээр 100 хүнийг шүүлтүүртэй оруулах хэрэгтэй. Жагсагчдаас дур мэдээд 100 хүн оруулж болохгүй. Сонголттой оруулах нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Архангай аймгийн Хашаат сумын иргэн "Би хотод ирээд удаагүй байгаа. Талбай дээр ард түмэн эсэргүүцлээ илэрхийлж байх шиг байна. Үнэхээр ч дээдчүүл хэрээс хэтэрсэн. Хязгаартаа тулаад л ард түмэн босож байна. Гэхдээ үүний үр дүн ард түмэнд хүрэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ах нь одоо 50 настай. Миний үеийнхний хийсэн үйлийг эцсийн эцэст хүүхдүүд үүрч байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1968 оных, надтай он жав. Бидний хийсэн лай үр хүүхдүүдэд маань ингэж тусаж байгаа юм. Тийм учраас манай үеийнхэн энэ жагсаалд идэвхтэй ир, хэдүүлээ хийсэн лайгаа үүрье. Сая ард олон дундаас хэсэг хүмүүс сонгож, ажлын хэсэг байгуулна гэсэн. Ингэхдээ залуучуудтай л тохиролцоод байх шиг байна. Дорвитой шийдвэр гарахгүй л болов уу. Тэд хүүхдүүдийн толгойг эргүүлнэ шүү. Хүүхдүүд юм чинь хууртаад л өнгөрөх байх" гэж үзэл бодлоо хэллээ.

ФОТО:

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг