Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Цогтоо: Ерөнхий сайд та битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж буй иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бусад албаны хүмүүс уулзаж байна. 

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр/Цогтоо/ "Нүүрсний хулгайч нарын 40 их наяд төгрөгийг улсын төсөвт авъя. Хэдэн жилийн хулгай юм бэ? Нэрийг нь зарлах цаг болсон юм биш үү? Таныг таван жил хүлээлээ. Ерөнхийлөгчөөс, Ерөнхий нарийн бичгийн даргаас та битгий айгаач.

Битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" хэмээв. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно. 

АТГ, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагуудад ажиллах боломжийг олгох ёстой. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно" гэлээ.