Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Нээлттэй сонсголоор 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ил болгоно. Оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, Эдийн засгийн шинэчлэл сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Энэ үеэр "Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд багц хуулиудыг баталж, хэрэгжүүлэх ба дотор нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль багтаж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэн шийдвэрлэнэ. Бүх баялагт ард түмний хяналт тогтоох ёстой. Нүүрсний хулгай доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ" гэж хэлэв. 

Үргэлжлүүлэн "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгож, тээвэрлэлт, олборлолт, хил гааль дээрх бүх гэрээг ил тод болгоно. Нүүрсний үнийн зөрүү, статистик мэдээллийн зөрүүг хөрш орны холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллана. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ. Миний ойлгосноор ГХЯ-наас албан ёсны хүсэлтийг Хятадын талд явуулж байгаа гэж ойлгосон. Нээлттэй сонсгол дээр бүрэн ил тод болно.

Түүнчлэн Авлигатай тэмцэх багц хуулийг батална. Ганц нүүрс биш Монголын баялаг хэний ч хууль бусаар эзэмших, хулгайлах хэрэгсэл байх ёсгүй. Хатуу тэмцэх ёстой. Иймд УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээлттэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа өгөх ба залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулах хэрэгтэй. Нээлттэй сонсголоор 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна" гэлээ.

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1273779669857775