Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд Казахстанаас хамгийн их цагаан будаа импортолсон улсуудын нэг Монгол болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Казахстан улсын үндэсний статистикийн газрын өчигдөр гаргасан тоо баримтаас харвал тус улс 2021 онд $38.6 саяын дүнтэй 123.2 мянган тонн цагаан будаа экспортолжээ.

Өнгөрсөн онд Казахстан улс нийтдээ 209.6 мянган тонн цагаан будаа хураасан нь өмнөх оноосоо 0.9 хувиар өссөн үр дүн болсон байна.

Тус улсаас цагаан будаа импортолсон орнуудыг ОХУ (37.6 мянган тонн), Тажикистан (30 мянган тонн), Узбекистан (26.7 мянган тонн) тэргүүлжээ.

Харин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байгаагүй улс орнуудаас хамгийн их цагаан будаа импортолсон улсаар Монгол тодорч, Ирак, Турк удаалсныг Казахстаны хэвлэлд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: zakon.kz