Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Pocket аппликейшн ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг бүрэн хангалаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Финтек салбартаа тэргүүлэгч Pocket аппликейшний хамт олон 2021 онд олон улсын төлбөрийн системийн аюулгүй байдлын PCI DSS V3.2.1 стандартыг хангаж, гэрчилгээгээ авч байсан бол 2022 онд Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж, ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг хангалаа.

Тус стандартыг нэвтрүүлэхэд Монголдоо туршлагаараа тэргүүлэгч Обзерв Консалтинг ХХК-иас зөвлөх үйлчилгээ авч, 9 сарын туршид Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлэх томоохон төслийг хэрэгжүүлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сард олон улсад нэр хүнд бүхий MSECB баталгаажуулалтын байгууллагын аудитад тэнцэж, сертификатаа гардан авлаа. Ингэснээр Мэдээллийн Аюулгүй Байдлыг зөвхөн систем, сүлжээний хувьд хангаад зогсохгүй менежментийн тогтолцоог цогц байдлаар хэрэгжүүлж байгаа нь цаашид олон улсад үйл ажиллагаагаа тэлэхэд дөхөм болох томоохон шинэчлэлт гэж байгууллагын зүгээс харж байгаа болно.

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.

Зээл хэрэгтэй бол Pocket.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.