Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: 82 хүнийг Хөгжлийн Банкны гэмт үйлдэлтэй нь холбогдуулж, шүүхэд шилжүүлэхээр хандсан

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн Банктай холбоотой асуудал ямар шатанд байгаа талаар болон үүнд холбогдсон хүмүүст улс төрийн ямар хариуцлага хүлээлгэх талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Үүнд тэрбээр "Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг Засгийн газар өөрөө ил тод болгосны үндсэн дээр 840 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Үүний үр дүнгээр нэгдүгээрт, "Чингис" бондыг бүрэн төлөх нөхцөлөө бий болголоо. Хоёрдугаарт, он гараад "Самурай" бондын 150 сая ам.долларыг Хөгжлийн Банк төлөх боломжийг бүрдүүлсэн.

Шүгэл үлээгчийнхээ үүргийг Засгийн газар гүйцэтгэсэн. Мөн энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад албан тушаалтан болон хууль зөрчин зээл авсан хүмүүсийг шилжүүлсэн.

АТГ-аас нэр бүхий 82 хүнийг Хөгжлийн Банкны гэмт үйлдэлтэй нь холбогдуулж, прокурорын байгууллага шүүхэд шилжүүлэхээр хандсан байгаа. Шүүх эцэслэн шийдвэрлэснээр гэм буруутай этгээдүүд нь тодорхой болно. Ингэснээр хуулийн болон намын дүрмийн бусад ёс зүйн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэнэ" гэлээ.