Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл бөмбөгийн ДАШТ-д Өмнөд Солонгос, Японы шигшээ багууд анх удаа тулгарах магадлалын талаар мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-д Өмнөд Солонгос, Японы шигшээ багууд анх удаа таарч тоглох бага боловч магадлал байгааг Ёнхап агентлаг мэдээлжээ.

Хэрвээ ингэвэл энэ нь хоёр улсын хөгжөөн дэмжигчдийн олон жилийн мөрөөдөл биелсэн түүхэн үйл явдал болох гэнэ.

Хоёр улсын үндэсний шигшээ багууд өмнө нь ДАШТ-д хэзээ ч хоорондоо тоглож байгаагүй. Харин Катар 2022 тэмцээнд ингэх боломж хамгийн ойрхон ирээд байгаа ажээ.

Хэрвээ Даваа гарагт хоёр улсын баг шөвгийн 16-ын шатыг давж чадвал тэд хоорондоо таарах юм.

2002, 2010 оны ДАШТ-үүдэд Өмнөд Солонгос, Японы шигшээ багууд зөвхөн аваргын төлөө, эсвэл гуравдугаар байрын төлөө тоглолтод таарах боломж гарч байжээ.

Харин энэ удаа эрт шатанд буюу шөвгийн 8-ын шатанд таарах ховор боломж гарч байна.

Гэхдээ ингэхийн тулд Өмнөд Солонгосын баг дэлхийд чансаагаараа нэгд эрэмбэлэгдэж буй Бразилын багийг, Японы шигшээ 2018 оны ДАШТ-д үзүүрлэж байсан, дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж буй Хорватын багийг хожих шаардлагатай.

Хоёр улсын шигшээ багууд ДАШТ-ээс бусад тэмцээнүүдэд түүхэндээ нийт 81 удаа тоглосноос Өмнөд Солонгос 42 удаа, Япон 16 удаа хожиж, 23 удаад нь тэнцэж байжээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Японы шигшээ баг давамгайлах болсон байна.

Тухайлбал сүүлийн есөн тоглолтдоо Өмнөд Солонгосын баг Японы багийг ердөө хоёр удаа хожиж, гурван удаа тэнцэж, дөрөв хожигдож байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News