Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины хөл бөмбөгийн од Месси 1,000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтдоо Аргентины шигшээ баг Австралийн багийг 2:1 харьцаагаар хожиж, шөвгийн 8-д шалгарлаа.

Аргентины шигшээ багийн эхний гоолыг 35 дахь минутад дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Лионел Месси өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм.

Энэ нь 35 настай Мессигийн спортын замналын 789 дэх гоол байв.

Тэр өчигдөр бас 1,000 дахь тоглолтдоо оролцсон юм.

Месси үүнээс 119-ийг нь Аргентины үндэсний шигшээ багт тоглож, 94 дэх гоолоо өчигдөр оруулжээ.

Одоо тэр Катар 2022 ДАШТ-д хамгийн олон буюу гурван гоол оруулсан зургаан тамирчны нэг болоод байна.

Мессигийн нийт ДАШТ-д оруулсан гоолын тоо нь ес болж, Аргентины үе үеийн тоглогчдоос 10 гоол оруулсан Габриэл Батистутагийн ард зөвхөн бичигдэж байгаа.

Түүний ард найман гоолтой Диего Марадона, Гилермо Стабиле нар жагсаж байна.

Аргентины шигшээ баг хасагдах шатны дараагийн тоглолтоо Баасан гарагт Нидерландын шигшээ багийн эсрэг хийх юм.

 

Эх сурвалж: BBC