Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд багавтар үүлтэй ба цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр байна.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байх аж. 

2022 оны арванхоёрдугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал: 

  • 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.