Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн сүлд моднуудыг Төв талбайд сүндэрлүүллээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Нийслэлийн ЗДТГ, City of nomads, Orgil Media, Мөнгөн Цой ХХК болон Нэгдсэн үндэстний байгууллага хамтран ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтран Төв талбайд сүлд моднуудыг сүндэрлүүлжээ. 

Гацууруудын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд ихэнх нь хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн байна.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Green Fest” үйл ажиллагаа нь арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд орой бүр 18:00-19:00 цагийн хооронд урлаг соёлын хөтөлбөрийг хүргэхээр төлөвлөсөн байна. 

“Green Fest” хайлахгүй уриатай энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, Монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэрэг багтжээ.

Ташрамд дурдахад, Төв талбайн том гацуур тун удахгүй засагдана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

ФОТО сурвалжилга:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг