Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск удахгүй тархиндаа чип суулгуулна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Илон Маскийн байгуулсан Neuralink компани Лхагва гарагийн орой сүүлийн үед гаргасан ахиц дэвшлийнхээ талаар зөвхөн уригдсан зочдод мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тус компани нь хүний тархийг дижитал системтэй холбох зорилготой ажилладаг. Арга хэмжээний үеэр Илон Маск тархинд суулгах холбогч чипийг ойрын зургаан сарын дотор хүн дээр турших төлөвлөгөөтэй байгааг зарласан юм.

Тэрбээр чипийг бэлэн болмогц өөрийнхөө тархинд суулгуулах бодолтой байгаагаа бас мэдээлжээ.

Хүн дээр анагаах ухааны шинэ технологийг туршихын тулд АНУ-ын засгийн газрын Эм, Хүнсний Хэрэг Эрхлэх Газраас (FDA) зөвшөөрөл авах ёстой байдаг.

Neuralink зөвшөөрөл авахад шаардлагатай материалуудын ихэнх хэсгийг FDA-д явуулаад байгааг Маск энэ үеэр хэлсэн юм.

Ийм чипээр дамжуулан төрөлхийн хараагүй хүнийг хардаг болгох, нуруу нугасны өвчтэй хүнийг явдаг болгох зэргээр ашиглах боломжтой болно. Ерөнхийдөө хүний тархи болон дижитал байгууламж хооронд мэдээлэл солилцдог болох юм.

Арга хэмжээний үеэр Маск тархиндаа чиптэй сармагчин дэлгэцэнд бодлоороо үсэг бичиж байгааг харуулсан дүрс бичлэг үзүүлжээ.

Сармагчин бодлоороо компьютерыг удирдаж, дэлгэцэнд тодруулсан үсгүүдийг сонгож байгааг тэр энэ үеэр тайлбарласан байна.

Ийм аргаар хүмүүс ирээдүйд гар утсаа бодлоороо удирдах боломжтой болох гэнэ.

Neuralink компанийг Маск 2016 онд бусад хүмүүстэй хамтран байгуулж байжээ.

Өнгөрсөн онд тус компани тархиндаа чиптэй сармагчин бодлоороо “Pong” гэдэг видео тоглоомоор тоглож байгааг харуулсан юм.

Гэхдээ Илон Маск чип хүн дээр турших хугацааг 2019 оноос хойш хэд хэдэн удаа хойшлуулаад байна.

Эх сурвалж: Business Insider