Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Зүмбэрэллхам: Дээд шүүхээс тайлбар ирэхээр 55 нас хүрсэн, 30 жил шүүгчээр ажилласан хүмүүсийг тэтгэвэрт гаргана

Т.Саран, iKon.mn
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:41 2022/12/02

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "55 нас хүрсэн, 30-ааш доошгүй жил шүүгчээр ажилласан хүмээсээ яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ? Энэ хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж, шинэчлэл хийж, хараат бус байдлыг хангуулъя. Ашиг сонирхлын мэдүүлэг өгдөг болгомоор байна. Өөрөө шүүгч, нөхөр нь өмгөөлөгч, хүүхэд нь прокурор гэдэг байдлыг засмаар байгаа юм. Энэ ажлаа яагаад хийхгүй байгаа вэ?

Шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулга дээр мэдлэг чадвар ёс зүй гэдэг зүйл дээр юу ч бичээгүй байна. Шүүгч нарын байрыг яаж шийдэх вэ? Түрээсийн байранд ажилладаг хоёр ч шүүхийн байгууллага бий. Яаж шүүх хуралдаан явуулах юм бэ гэмээр байрууд байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөл ерөөсөө санаачилга гаргахгүй байгаа. Шүүгч нарын хараат байх эсэх нь шүүх хуралдаанаас эхэлнэ" гэв. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам "55 нас хүрсэн, 30 жил шүүгчээр ажилласан хүнд тэтгэвэр тогтоолгох асуудлаар Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулахаар хүсэлт хүргүүлсэн. Хүний хувь заяа, ажил төрөлтэй нь холбоотой асуудал учраас дээд шүүхээс тайлбар гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Тайлбар ирэхээр хэрэгжүүлнэ.

Мэдлэг, чадвар, ёсзүйн асуудлыг танилцуулгад оруулаагүй нь дутагдалтай болсон байна. Дараагийн удаа оруулж ирнэ.

Гадаадын өмчлөлтэй байранд, бусад байгууллагатай хамт ажиллаж байгаа шүүхийн байгууллага бий. Шүүхийн огт байргүй шүүхүүд байгаа. Ашиглаж болохгүй гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байранд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдол ч бий. Бүх л түвшинд энэ асуудлыг танилцуулж байгаа ч хөрөнгө оруулалт шийдэж өгөөгүй. Засгийн газрын оролцоогүйгээр тухайн асуудлыг шийдэж чадахгүй. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзаж, нөхцөл байдалд тохирсон гарц хайх талаар тохирсон " гэлээ.

Улсын дээд шүүхэд нэр дэвшигчидтэй УИХ танилцлаа. 

11:37 2022/12/02

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/494397375840516

Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг УИХ-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцууллаа.

09:57 2022/12/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 тусгай, долоон энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх тулаар хуульд оруулжээ. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг хуульд тусгажээ. Тус хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсоно. 