Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины армид Германы засгийн газар THeMIS робот жолоодлоготой машин нэмж нийлүүлэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дайны талбараас шархадсан цэргүүдийг зөөх, минажуулсан талбайг цэвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг орчин үеийн роботжсон хуягт машиныг Украины армид нэмж илгээх захиалга авснаа Эстони улсын үйлдвэрлэгч Milrem Robotics компани өчигдөр мэдэгджээ.

THeMIS (Tracked Hybrid Modular Infantry Systems) гэх нэртэй энэ машинаас 14 ширхгийг энэ онд багтаан нийлүүлэх ба зардлыг нь Германы засгийн газраас гаргахаар болсон байна.

Анх ийм машиныг Украины дайнд ашиглаж эхлэхэд ОХУ-ын нэг судалгааны байгууллага ямар нэг аргаар олзолж авчирсан тохиолдолд $16,000-ын шагнал өгөхөө амлаж байжээ.

Есдүгээр сард Москвагийн Стратеги, Технологийн Судалгааны төвийн захирал Руслан Пухов “Украины мөргөлдөөн нь орчин үеийн дайн байлдааныг жолоочгүй тээврийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй болсныг харуулж байна” гэж мэдэгдээд дээрх шагналыг амлаж байжээ.

Тэр бас өөрийн улсыг энэ тал дээр хоцорч явааг хүлээн зөвшөөрч байв.

Тухайн үед Milrem Robotics компанийн төлөөлөгч “Энэ шагналыг бид магтаал гэж ойлголоо” хэмээн хариу мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider