Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймагт 2,000 тонны багтаамжтай шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар алба хаагчид ажиллаж байна. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага 09:21 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

2,000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байгааг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж.