Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Кэни Уэст хүүхдийн тэтгэмжид сар бүр $200,000 төлөхөөр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Америкийн рэппер Кэни Уэст, реалити шоуны од Ким Кардашян нарын гэр бүлийг салгах шүүх хурал өчигдөр өндөрлөж, тус тусын үүрэг хариуцлагыг нь тогтоож өгчээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Кардашян хүүхдүүдтэйгээ үлдэж, Уэст хүүхдийн тэтгэмжид сар бүр $200,000 төлөхөөр болсон байна.

Уэст, Кардашян нар найман жил хамт амьдраад 2021 онд салсан юм. Тэд 9, 6, 4, 3 настай дөрвөн хүүхэдтэй.

Тэтгэмжээс гадна хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөөх томоохон шийдвэрүүдийг гаргахдаа харилцан зөвшилцөх, хүүхдүүдийнхээ аюулгүй байдалтай холбоотой болон сургууль, коллежийн зардлыг хувааж төлөх үүргийг салсан хоёр хүлээжээ.

Өмнө нь 45 настай Уэст гэр бүлээ салгуулахгүйн төлөө тэмцэж байсан бол 42 настай Кардашян түргэн салахыг хүсэж, нэрээсээ Уэст овгийг хасаж байсан юм.

Сүүлийн саруудад Уэст элдэв дуулиан, хэл амнаас салахгүй байгаа.

Тэрбээр энэ оны эхээр Парисын загварын шоунд зочлохдоо “White Lives Matter” гэсэн бичигтэй цамц өмсөж, дуулиан тарьсан юм. Энэ нь цагаан арьстныг дээдлэгч үзэлтнүүдийн хэрэглэдэг уриа байжээ.

Дараа нь тэр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг Жүүдийн нууц бүлгэмээс санхүүжсэн гэж хэлээд буруудаж байв.

Түүний энэ зохисгүй ааш авирыг эсэргүүцсэн Adidas, Gap, Balenciaga зэрэг томоохон брэндүүд хамтын ажиллагаагаа цуцалж, Уэстийн санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн юм.

Саяхан тэр 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Уэст 2020 оны сонгуульд өрсөлдөөд АНУ-ын 240 орчим сая сонгогчоос дөнгөж 70,000 хүний санал авч байжээ.

 

Эх сурвалж: BBC