Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр баригдаж буй "Хүннү-2222" хорооллын цахилгаан шатны хонгил руу хүн унаж амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 9 дүгээр давхраас “Ажил хийж байсан хүн унаж нас барсан” гэх дуудлага бүртгэгджээ.

Энэ дагуу шалгахад 35 настай, эрэгтэй шинээр баригдаж буй "Хүннү 2222" хорооллын барилгын 9 дүгээр давхарт ажиллаж байгаад хөөсөнцрөөр хаалт хийсэн цахилгаан шатны хонгил руу унаж нас барсан нөхцөл тогтоогдсон байна.

Уг хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрандаа үйлдвэрлэлийн осол, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж зориулалтын хамгаалах хэрэгслийг хэрэглэх, ажилтнууддаа гарч болзошгүй эрсдэлийн талаар тогтмол мэдээлэл өгч, хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.