Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк, Хасын Хүлэгүүдийн хамтрал 19 дэх жилдээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк үндэсний дээд лигийн 7 удаагийн аварга Хасын хүлэгүүд багтай хамтран Монголын сагсан бөмбөгийн түүхэнд дахин нэг шинэ хуудсыг бичих гэж байна. 2004 оноос хойш тасралтгүй, тогтвортой хамтран ажиллаж, сагсан бөмбөгийн спортыг шат ахиулан хөгжүүлэхээр гар нийлэн зорьж ирсэн бидний үйл хэрэг 19 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.

12-р сарын 1-нд эхлэх Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны "Үндэсний Дээд Лиг"-ийн 2022-2023 улирлын тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ хэдхэн хоногийн өмнө зарлаад байгаа Хасын хүлэгүүд багийн бэлтгэл дээр ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зул зочилж, баг тамирчдад Хасчуудынхаа өмнөөс амжилт хүсэхийн зэрэгцээ ХасБанкнаас Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан “Аваргын цомыг гартаа атга” уриатай гаргасан, албан ёсны Visa картыг гардууллаа.

Мөн тус арга хэмжээнд ХасБанкны Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч хүүхдүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд дэмждэг багийнхаа хайртай тамирчидтайгаа бэлтгэл дээр нь биечлэн уулзаж, сагс тоглож, зургаа авхуулж, хагас өдрийг хамтдаа, хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.