Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилтад хүрэх хүслийг бадраасан хөлбөмбөг

ikon.mn
2022 оны 11 сарын 30
Сурталчилгаа

Хорвоо дэлхийг хуйлруулсан хѳлбѳмбѳгийн дэлхийн аваргын тэмцээн олон хүнд баяр, бахдал, болон харууслын мэдрэмжийг хүчтэй төрүүлж байна. Түүнчлэн энэхүү спорт нь Монголын хүүхэд залуучуудыг хүссэн оргилдоо хүрч өөрийгөө илэрхийлэх хүслийг бадрааж, эрүүл биеийн хөгжил болоод ёс зүйтэй хүн байх суурийг бүрдүүлж байна.

зураг
 

Энэ ч утгаараа "Апекс капитал" компани нь Б.Чин-Оргил багш дасгалжуулагчаар удирдуулсан, Азийн хѳлбѳмбѳгийн холбооны гишүүн “Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клубтэй 2021 оноос хойш хамтран ажиллаж байна.

“Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клуб нь залуу тамирчдыг бий болгохын зэрэгцээ нийгэмд тустай иргэдийг бэлтгэхэд зорьж байна.

зураг
 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр клубийн багш дасгалжуулагчид болоод хамтран ажиллагч байгууллагууд тамирчдын эцэг эхчүүдэд клубийн урт хугацааны тогтвортой хөгжих төлөвлөгөө, цаашдын зорилгын танилцуулсан арга хэмжээг зохион байгуулсан.

зураг
 

“BCH Lions” клуб нь “Brave Curious Humble” гэх утга агуулгатай ба

Brave - Зоригтой шийдэмгий үйлдлийг гаргах ба хамгийн чухал нь оновчтой байна.
Curious - Сониуч, шинэ зүйлд үргэлж соргог байж өөрийгөө тогтвортой хөгжүүлнэ.
Humble - Ёс зүйтэй, хүндлэлтэй, төлөв хүн байж бусдыг уриална.

Зөв, бүтээлч иргэнийг бэлтгэхэд гол тулгуур болно хэмээн үзэж эдгээр зарчмыг клубийн гол чиглэл болгон баримталж, клубийн удирдлага, тамирчин, хөгжөөн дэмжигч нар гэх мэт хамааралтай хүн бүр “BCH” зарчмыг эрхэмлэж амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалга болголоо.

зураг
 
`Улаанбаатар кофе` компани ѳѳрсдийн бүтээгдэхүүнээр эцэг эхчүүдийг дайлан хамтран ажиллав.
зураг
 
`Апекс капитал ҮЦК` болон `Би си эйч Лайонс` клубийн хамт олон.

"Би си эйч Лайонс" клуб нь анх 2018 онд үүсгэн байгуулагдаж 2019 онд Улсын аварга болон Үндэсний 2-р лигийн аваргын цомыг өргөсөн. Улмаар 2020 онд Үндэсний 1-р лигийн аварга болж 2021 онд Монголын хѳлбѳмбѳгийн хамгийн том лиг буюу Үндэсний дээд лигт тоглох эрхээ авсан нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш жил дараалан дэвшсэн түүхэнд үлдэх амжилтыг бүтээсэн юм.

Азийн хѳлбѳмбѳгийн холбоо болон Монголын хѳлбѳмбѳгийн холбооны тодорхой шаардлагыг биелүүлсний үндсэнд хѳлбѳмбѳгийн клубийн үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхийг олгодог бөгөөд "Би си эйч Лайонс" клубийн бүх насны тамирчид Азид данстай байдаг нь Монголын хѳлбѳмбѳгийн хөгжил аль хэдийн дэлхийн стандартын дагуу хөгжих боломж бүрдсэнийг харуулж байна.

зураг
 

Тус клубийн гол суурь бааз нь залуу тамирчдын академи бөгөөд түүхэнд нэрээ үлдээх олон тамирчдын сургууль болж байна. 2022 оны зун клубийн төвийн хамгаалагч Сасаки Мизухо нь Монголын лигт 100 дахь тоглолтдоо оролцож легионер тоглогчийн мөрөө Монголын хѳлбѳмбѳгийн түүхэнд тодоор үлдээсэн. Мөн “Би си эйч Лайонс” хүүхдийн академийн залуу тамирчдыг Япон туршлагаар бэлтгэхэд гар бие оролцож байгаа нь Монголын хѳлбѳмбѳгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Сахилга баттай багийн спортоор дамжуулан зөв, бүтээлч Монгол иргэдийн нэг хэсэг нь бий болно гэдэгт бид итгэдэг. Та ч мөн бидэнтэй хамтран тус спортын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлж, оролцох боломжтой. 

Хэрэв та “Би си эйч Лайонс” клубийн хөгжил дэвшилтэй хамт байж, дэмжихийг хүсвэл доорх хаягуудаар нэвтэрч сошиал хаягуудыг дагаарай:

Facebook | Instagram | TikTok | 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.