Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

1975 оноос хойших арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн шөнө өчигдөр өнгөрлөө

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр Яармаг, Сонгино орчмоор -39...-41 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус хүрч, хүйтэн хоносон юм.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байсан буюу 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 2022 онд тохиолоо.

зураг