Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Угсармал орон сууцны барилгуудыг бүрэн дулаалбал 45 мянган айлын дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой гэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийгдэж байгаа аж. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 14 хороололд 1,077 угсармал орон сууцны барилга байдаг. Энэ нь түгээж буй дулааны эрчим хүчний гурав орчим хувийг эзэлдэг байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны 302 барилгад гадна дулаалгын ажил хийжээ. Цаашид уг ажил тууштай хэрэгжиж дуусвал 45 мянган айл өрхийн 70.6 Гкал.цаг дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоололтой байгаа гэдгийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан хэллээ.