Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: БНСУ-д барилгын нурангид дарагдсан хоёр монгол иргэний нэгийнх нь биеийн байдал хэвийн, нөгөө нь ухаан орохгүй байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-д ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдсан гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар өглөө. 

Тодруулбал "БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн, нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна.

Тус иргэд нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна" гэв.