Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт зөвлөгөөн цахимаар болно

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-д

09:30 цагт "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно.

Блю скай зочид буудалд

10:00 цагт Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт зөвлөгөөн болно.

"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт

10:00 цагт "Тавантолгой түлш" ХХК сайжруулсан түлшний нөөцийн агуулахаа бодитоор хэвлэл, олон нийтэд танилцуулна

Төрийн ордонд

11.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

УДБЭТ-т

11:30 цагт Гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хэвлэлийн хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид “Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалсангүй" сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт Үндсэн хуулийн дугуйлан төсөл засаг захиргааны нэгж бүрд хэрэгжихээр болсон тухай Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.

“Холидей Инн” зочид буудалд

14:00 цагт Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн өдөр тохиож байгаатай холбоотойгоор ХЭҮК, Эмнести Интернэшнл зэрэг байгууллага хамтран "ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2022" арга хэмжээг зохион байгуулна.