Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“The Students Instant Case Competition” олон улсын тэмцээнд Отгонтэнгэрчүүд манлайлсаар байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн хөтөлбөрийг ОУ-ын  хэмжээнд магадлан итгэмжилдэг АНУ-ын ACBSP байгууллагаас гишүүн сургуулиудын дунд 6 дахь жилдээ зохион байгуулж буй “THE STUDENTS INSTANT CASE COMPETITION” ОУ-ын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Мандах их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багууд оролцлоо.

12 улсын 60 гаруй баг өрсөлдөж, сүүлийн шатны илтгэлийн тэмцээнд Отгонтэнгэр их сургуулийн баг илт давуу байдлаар оноо аван, нийлбэр дүнгээр  дэд байранд шалгарч, өмнөх жилийн амжилтаа бататгалаа.

Тус оюутны кейс тэмцээн нь ирээдүйн удирдагчдын сэтгэлгээний цар хүрээ, үйл явцыг үнэлэх боломжийг олгодог ба эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн хэлэлцүүлгийн сэдвээс гадна, дэд сэдвүүдтэй аж. Технологийн сорилтоос илүүтэй манлайлал нь олон улсын бизнесийн удирдагчдын сорилт болох нь гарцаагүй бөгөөд дэлхийн дахинд бизнесийн удирдлагын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа.

Үүнтэй уялдуулан 6 дахь удаагийн тэмцээнийг "Social Impact of Business Education” сэдвээр зохион байгуулжээ.

 The Students Instant Case Competition 2022 тэмцээн нь 3 үе шаттай зохиогддог. Эхний шатанд “BUSINESS EDUCATION IMPACT ON BUSINESS ENVIRONMENT AND POLITICAL ENVIRONMENT” сэдвийн хүрээнд эсээ бичлэг, хоёрдугаар шатанд видео бичлэг, гуравдугаар шатанд цахимаар шууд илтгэл хэлэлцүүлэгт оролцдог юм.

зураг
 

Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож дэд байр эзэлсэн Отгонтэнгэр Их Сургуулийн Нягтлан Бодох Бүртгэл хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Б.Нэмүүцэцэг,  Бизнесийн Удирдлага хөтөлбөрийн 3-р ангийн оюутан Анита Паниграхи, Программ хангамж хөтөлбөрийн 2-р ангийн оюутан П.Эрдэнэбат нарт сургуулийн зүгээс "Амжилтын эзэн" тэтгэлгийг олгож, мөнгөн шагналаар шагналаа.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.