Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрксис Монголиа компани хар баасан гараг, шинэ оныг тохиолдуулан Бизнесээ Томруулъя Клубт насан туршдаа хамрагдах урамшуулалт аяныг зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 29
Сурталчилгаа

“Эрксис Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батцэцэг нь 2022 оны 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулагдсан “erxes Investors Day 2022” үйл ажиллагааны үеэр дижитал шилжилтийг хүртээмжтэй байлгах, гарааны бизнесүүд, жижиг дунд байгууллагуудыг дэмжих зорилгоор бизнесээ дараагийн түвшинд аваачих, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, технологийн дэвшлийг ашиглан баг хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих зорилготой компаниуддаа зориулан “Бизнесээ томруулъя клуб” - ийг үүсгэн байгуулснаа зарласан.

Тэрбээр ирэх 5 жилдээ 10,000 жижиг дунд бизнесүүдийг цахимд шилжүүлж хамтран ажиллахаар зорьж буйгаа мэдэгдсэн бөгөөд эхний 500 компанийн бүртгэл эхэлсэн байна. 

зураг
 

Хар баасан гараг болон шинэ оныг тохиолдуулан “Бизнесээ Томруулъя Клуб”-ийн насан туршийн гишүүн байх боломжийг задаллаа. Та болон танай байгууллага Бизнесээ Томруулъя Клубийн насан туршийн гишүүн болохыг хүсвэл ганцхан удаа 3,999,000 төгрөг төлөөд ирээдүйн 10, 20, 30 жилдээ гишүүн байж технологийн бүтээлүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаас гадна байгууллагуудад үнэ цэн өгөх бусад боломжуудыг хүртэх юм.

Энэхүү боломж нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба дуусах хугацаа болоогүй ч эхний 500 байгууллагаа бүртгээд тухайн боломж нь хаагдах юм. Хар баасан гараг, шинэ оны онцгой урамшууллыг худалдан авч насан туршдаа Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн болохыг хүсвэл ЭНД дарна уу.

Тус клубийн гишүүнчлэлд юу багтсан бэ:

  1. Эрксис платформыг 25 хүртэлх хамт олны эрхтэйгээр насан туршдаа ашиглах эрх
  2. 3 ширхэг онлайн худалдааны эсвэл танилцуулга цахим хуудас
  3. 3 байгууллагын онлайн санхүүгийн программ
  4. 5 ширхэг кассын систем
  5. Салбартаа тэргүүлэгч менторуудаас тулгамдаж буй асуудал дээрээ зөвлөгөө авах
  6. Улиралд 1 удаа маркетинг борлуулалт, дижитал маркетингаа оновчтой зохион байгуулах зөвлөх үйлчилгээ
  7. Жилд 2 удаа нетворкинг хийх

Гишүүн болсноор танд үүсэх давуу тал болон боломжууд:

  • Технологийн шийдлийг ашиглан хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах
  • Ганцхан цагийн хугацаанд онлайн худалдааны эсвэл танилцуулга цахим хуудастай болж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, танилцуулах, байгууллагын албан ёсны онлайн дүр төрх бүтээх, харилцагчдаа итгэл төрүүлэх
  • Орлогоо оройгүй өсгөж, зардлаа замбараагүй бууруулах
  • Салбартаа тэргүүлэгч 10 гаруй менторуудаас зөвлөгөө авч тулгамдаж буй асуудал дээрээ шийдэл олох, гацаанаас гарах
  • 10,000 байгууллагууд хоорондоо бизнесийн интеграцчлал хийж бие биеийнхээ бизнесийг дэмжих
  • Боломжит хамтрагчид, хөрөнгө оруулагчдыг олох боломж
зураг
 

Хар баасан гараг, шинэ жилийн урамшуулалт хугацаа дууссан хэдий ч Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн болох боломж нь байгууллага бүрд нээлттэй хэвээр байна.

Хэрхэн гишүүн болох вэ?

Та болон танай байгууллага 1 сарын ₮1,000,000-ийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг ердөө ₮100,000-өөр худалдан авснаар Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн болох юм.

Бүртгэл эхлэх хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.

Та гишүүн болсноор Эрксисийн бүтээсэн технологийн бүтээлүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаас гадна таны бизнест хэрэгцээтэй мөнгөөр үнэлж барамгүй бусад боломжуудыг хүртэх ба Эрксисийн хамт олон болон бусад компаниудтай хамтдаа хөгжиж байгууллагаа дараагийн түвшинд гаргах ховор боломжийг атгана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.