Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий" хамтлагийн тоглолт өнөөдөр 19:00 цагт эхэлнэ

ikon.mn
2022 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхий хамтлагийн тоглолт өнөөдөр 19:00 цагт Соёлын Төв Өргөө(СТӨ)-д эхэлнэ.

Бүтээлүүд нь бидний чихэнд хэдийн хоногшсон ч бүтээлийн эзэд нь олон жил хөшигний цаана явж ирсэн "Дэлхий" хамтлаг анх удаа тайзнаас фэнүүдтэйгээ уулзах юм.

Байгалийн дуу чимээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодог "Дэлхий" хамтлаг,  "Ертөнц" хөгжлийн цуврал бүтээх ажлаа 2009 онд эхлүүлж "Ертөнц", "Байгаль" цомгуудаа монголчуудынхаа сонорт хүргэж танигдсан бол өнгөрсөн сард "Хүмүүн" цомгоо гаргасан юм. 

13 жилийн хугацаанд бүтээсэн бүхнээ тайлагнаж, Соёлын төв өргөөнд Улс тунхагласны баярын өдөр анхны албан ёсны тоглолтоо хийх гэж байна. 110 минут үргэлжлэх тоглолтоо тэд монголчуудын дотогшоо чимээлж, үндэсний ондоошлоо мэдрэх боломжийг хамтдаа хуваалцах сайхан үдэш болно гэж тодорхойлж байна. 

Үндэсний оюун санааны манлайлагчид тэдний үнэнч фэнүүд байдаг нь Монголын үнэ цэн тэдний уран бүтээлд шингэсний тод илрэл юм. 

"Дэлхий" хамтлагийн анхны тоглолтын бүрэн бичлэг олон улсын урлагийн менежментийн компаниудад танилцуулагдаж, уран бүтээлийн дараагийн алхмуудаа тэд удахгүй хийх юм байна. 

Тоглолтын тасалбарыг ЭНД дарж авах боломжтой.