Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"100,000 ам.долларын гэрээний эрхийн ялагчийг тодруулах тулаан маргааш Мөсөн өргөөд болно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу маргааш "Степе Арена" мөсөн өргөөд "Road to One Mongolia-2022" шоу нэвтрүүлгийн сүүлийн шатны тоглолт маргааш болох гэж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

"Степе Арена" мөсөн өргөөг үүсгэн байгуулагч П.Цагаан "Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа "Road to One Mongolia-2022" тэмцээн нь хамгийн авьяаслаг, ирээдүйтэй залуу тулаанч, тамирчдыг хайн илрүүлэх зорилготой. "One championship" олон улсын дэвээнд тулалдах эрхийг олгодог тэмцээн юм. Уг тэмцээнийг Ази Номхон Далайн бүс нутгийн хамгийн олон үзэгчтэй дэлхий дахинд түгэн дэлгэрч байгаа алдартай холбоо. Энэ холбоо холимог тулаанаас гадна кикбокс, мутай боксын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тэмцээнээ дэлхийн 160 гаруй оронд цацдаг юм.

Монгол Улсаас 61, 66 кг-ийн жинд 40 гаруй залуус оролцож, тэсвэр, хатуужил, шударгаар өрсөлдөж, олон давааг давлаа. Энэ удаад үндэсний ялагчийг тодруулж, "One championship"-тэй гэрээ байгуулан дэлхийн дэвжээнд гаргахыг маргааш/2022.11.26/ та бүхэн харна. Манай тамирчдаас гадна "One championship" холбооны удирдлага, шүүгчид, тамирчид ирсэн. Тухайлбал "One championship"-ийн дэд ерөнхийлөгч, Хойд АНУ-ын UFC холбооны дэлхийн гурван удаагийн аварга, Рич Франклин байгаа юм. Тэрбээр маргаашийн тэмцээнийг нээнэ.

5.6 тэрбум хүн энэ тэмцээнийг үздэг гэсэн тоо бий. Ингэснээр Монгол Улсыг гадаад оронд сурталчлах том суваг нээгдэнэ.

Монголчууд уг тэмцээнийг өртөг зардал гарган гадаадад очиж үздэг байсан бол Улс тунхагласны баярын өдөр дэлхийн хэмжээний холимог тулааны тэмцээнийг Мөсөн өргөөд дэргэдээс нь үзэх түүхэн боломж бүрдлээ. Нийслэлчүүдэд тэмцээнийг үзэхийг урьж байна" гэв.

"One championship"-ийн дэд ерөнхийлөгч, хойд АНУ-ын UFC холбооны дэлхийн гурван удаагийн аварга Р.Франклин энэхүү тэмцээний нэг ялагчид 100,000 ам.долларын гэрээ өгөх аж. Үнэхээр сайн байвал хоёр дахь ялагч 100,000 ам.долларыг авч болно хэмээн Р.Франклин хэллээ.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг