Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв Хөдөлмөрийн баатар боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багануур ХК-ийн экскаваторч, Монгол Улсын Гавьяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэвт өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Тэрбээр уул уурхайн салбарт 33 жил хөдөлмөрлөхдөө эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцыг нүүрсээр тасралтгүй хангахад мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж хамт олноо манлайлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн экскаваторын насосын шингэний алдагдлыг багасгах шинэ арга, аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан тул төр ийнхүү үнэллээ.