Уншиж байна ...

"Гадаад паспортын захиалга их нэмэгдсэн тул хэвлэлт удаашралтай байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад паспорт захиалсан иргэдийн паспорт гарахгүй удаж байна, шалтгааныг нь асуухаар хэвлэх машины эд анги эвдэрсэн, Германаас захисан, хүлээгдэж байгаа гэсэн хариу өгч байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна.

Энэ талаар УБЕГ-аас тодруулахад "Хэд хэдэн гадаад паспорт хугацаа хэтэрсэн, алдаатай хэвлэгдсэн асуудал гарсан. Одоо гадаад паспортын хэвлэлт хэвийн үргэлжилж байгаа. Гэхдээ захиалга их нэмэгдсэн тул ачааллаас шалтгаалаад хэвлэлт бага зэрэг удаашралтай байна.

Гадаад паспортын захиалгыг бол хэвийн авч байгаа.

Хэвлэх машины эд анги эвдэрсэн тухайд худал мэдээллүүд гарч байна" гэсэн тайлбарыг өглөө.

2021 оны эхний 10 сард 77,207 иргэн үндэсний энгийн гадаад паспорт авсан бол 2022 оны энэ хугацаанд 237,334 иргэн захиалжээ.