Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотод олгох газар ч байхгүй болсон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлсэн, хууль бусаар ашигласан асуудал их гарч байна. Төрийн өмчит байгууллагын хэчнээн га газрыг хууль зөрчиж бусдад шилжүүлэн, зориулалтын бусаар ашигласан талаар судалгаа байна уу?" хэмээн асуулаа. 

Түүний асуултад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Төрийн өмчийн байгууллагуудын газрыг шилжүүлсэнтэй холбоотой асуулт асууж байна. Бидний хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд 106 газрыг шилжүүлсэн гэсэн тооцоо байдаг. Сургууль, цэцэрлэгийн газраас тухайн сургуулийн захирлын зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандсан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан.

Улаанбаатар хотод олгох газар ч байхгүй болсон. Бидний хувьд оруулж ирж буй Газрын ерөнхий хуульд энэ асуудлыг цэгцэлж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагын газрыг нэгдсэн кадастрт оруулж, тэндээс шилжүүлэх асуудлыг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын газар ч мөн адил. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудын газрыг бүртгэлд оруулна" гэсэн хариултыг өглөө.