Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: КОВИД-19-ийн шинэ хувилбарын тандалтын судалгааны үр дүнг танилцуулна

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хааны музейн хурлын танхимд

09:00 цагт "Чингис хаан атлас"-ын нээлтийн үйл ажиллагаа болно.

Соёлын төв өргөөнд 

09:00 цагт Нийгмийн даатгалын 80 жил, хөгжил шинэчлэлийн алсын хараа зөвлөгөөн болно.

Багшийн дээдийн Сонор плаза төвийн 2 давхарт

09:00 цагт Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно. Энэхүү системийг нэвтрүүлснээр банк иргэнээс 74 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно.

Мөсөн өргөөд

10:00-11:30 цагт 100,000$ гэрээний эрхтэй "One championship" олон улсын холимог тулааны тэмцээний хэвлэлийн бага хурал, шилдэг 6 тамирчны нүүр тулах зэрэг арга хэмжээ болно. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. 

10:00 цагаас “Монголын эм зүйн ажилтны наймдугаар их хурал” эхэлнэ. Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин болон бусад албаныхан оролцоно.

ХӨСҮТ-д

11:00 цагт коронавирусийн BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, вакцинжуулалтын үр дүн, бусад өвчний талаар удирдлагууд нь мэдээлэл хийнэ. 

Блью Скайд 

12:00 цагт Хөдөлмөрийн зах зээлийн цахим систем болох ejob платформын нээлт болно.