Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.
Голомт банкны график дизайнер Ц.Тамирын “Монголын нууц товчоо” бүтээл уран бүтээлчдийн үсгийн урлалын төрөлд шилдгээр шалгарлаа.
Уран бүтээлчдийн ангилалд:
- Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Чингисийн билиг сургаал”;
- “Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг – “Чингисийн их өчиг”;
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат – “Эзэн Чингисийн сан оршвой”;
Багш нарын ангилалд:
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ү.Мөнхбалжир – “Оюун түлхүүр”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Томүжин” алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал – “Хархорум”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун – “Чингис хааны билиг сургаал”;
8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Чингис хаан”
- Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал– “Чингис хааны их өчиг”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ – “Чингис”;
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин – “Жамухын өчил”;
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичиннорвоо – “Монголын их амар амгалан”;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин – “Монголын нууц товчоо” бүтээлээрээ эхний гурван байрыг эзэллээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Фото: