Өнгөрөгч долоо хоногт ХӨХНИЙ КЛИНИК-ийн хамт олон ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан ба Олон улсын хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон хөхний хорт хавдрын тухай мэдээлэл түгээх 10 дугаар сарыг тохиолдуулан, хөхний хавдрыг даван туулагч нартаа болон гэр бүлийнхэнд нь зориулж олон мэргэжилтэн, эмч нартай хамтарсан уулзалт зохион байгуулж, хорт хавдрын дараах сэтгэлзүй, хавдрын дараах сэргээн засах эмчилгээний тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор "ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ” нээлттэй өдөрлөгийг ХСҮТ-ийн Хөхний төв болон Хөхний Хавдрын Нийгэмлэгтэй хамтран амжилттай зохион байгуулсан билээ.
RUBYROSE MONGOLIA ХХК-ийн хамт олны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд рүү хандсан олон, олон өдөрлөгүүдийг зохион байгуулдаг бөгөөд энэхүү ээлжит нэгэн өдөрлөгөөрөө дамжуулан зуу зуун эмэгтэйд итгэл найдвар өгөхөд гар бие оролцсон билээ. Ташрамд дурдахад RUBYROSE MONGOLIA нь 50 жилийн түүхт Бразилын алдарт RUBYROSE брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй залуу хамт олон юм.
Өнгөрөгч 8-р сард тэд 1 жилийн ойн эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох тэгш оролцоог түгээн дэлгэрүүлэх энтертайнмент эвент амжилттайгаар зохион байгуулсан ба ХӨӨРХӨН ЗҮРХ ТББ, ХӨӨРХӨН ЗУЛЗАГА ТББ, ХӨХНИЙ КЛИНИК гэх мэт байгууллагуудтай хамтран мөн л эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох тэгш оролцоо, байгальд ээлтэй, тогтвортой амьдралын хэв маяг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн онцгой, өгөөжтэй нэгэн өдөр болж өнгөрсөн юм.
Тухайн арга хэмжээнд оролцсон зочдоос сонирхуулахад /Asian star model С.Төгс/, /Ногоон нүдэн ламын зохиолч Ц.Оюунгэрэл/, /Зориг сангийн Cordinator Т.Балжинням/, /SeeZam XXК үүсгэн байгуулагч /хоол зүйч Рита Маргарита/, /Өнгө нэм ТББ захирал Н.Амгалан-эрдэнэ/, /Zero-waste клубийн үүсгэн байгуулагч Д.Ууганзаяа/ гэх мэт олны танил хүмүүс уригдан ирсэн байна.
RubyRose-н хамт олон тэднийг сонгон үйлчлүүлдэг амьтан, байгаль болон өөртөө хайртай хэрэглэгчдэдээ энэхүү арга хэмжээгээр дамжуулан талархлаа илэрхийлсэн гайхалтай эвент болж өндөрлөжээ.
Тэдний талаар цухас дурдвал бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгдөг, 50 жилийн баялаг түүхтэй Бразил улсын шилдэг гоо сайхны брэнд нь дэлхий даяар нийт 80 сая гаруй байнгын хэрэглэгчтэй.