Уншиж байна ...

ФОТО: Анхны парламентын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Түүхт ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, Тамгын газраас өнөөдөр 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 34 хүн хүрэлцэн ирсэн бол 30 гишүүний ар гэрийнхэн оролцсон юм. 

1992-1996 оны Улсын Их Хурал нь Монгол орон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн суурь хуулиуд болон бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, эх орондоо олон улсын жишигт нийцсэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавьяатай болохыг арга хэмжээний үеэр онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, парламентын засаглалыг шинээр төлөвшүүлэх, ардчилсан парламентат ёсны дэг соёлыг бүтээх зэрэг олон чухал үйл хэргийн анхдагч байж, Монгол төрийн шинэ түүхийг бүтээсэн 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүслээ.

УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав Анхны парламент нь шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн уналтыг зогсоож хөгжлийн суурийг тавих, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж, түүндээ хүрч чадсан гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил тогтвортой ажилласан туйлын чадварлаг хамт олон байсан гэдгийг онцоллоо.

Мөн УИХ-ын асан Р.Гончигдорж мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Парламентат ёсны төлөвшлийг эхлүүлсэн түүх бол өөрөө томоохон судлагдахуун. Үүний гол хэрэглэгчид нь дараа дараагийн парламентын гишүүд байх учиртай. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулиа сахин биелүүлэхийг манлайлан гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг батлахдаа Үндсэн хуульдаа нийцсэн, түүний үзэл санааг хөгжүүлсэн, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс орныхоо хөгжлийг манлайлсан, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ханган баталгаажуулсан байх учиртай” хэмээв. 

Ийнхүү тус арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. 

Фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг