Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада “Азийн шилдэг манлайлагч”-аар шалгарлаа

ikon.mn
2022 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Манлайлал, тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлээр Азидаа өндөр хувь нэмэр оруулж буй удирдагчид, компаниудыг шалгаруулдаг Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-аас Мобиком Корпорацийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада “Азийн шилдэг манлайлагч” шагналыг хүртсэн баярт мэдээг та бүхэнтэй хуваалцаж байна.  

ACES Awards-ын шагнал гардуулах үйл ажиллагаа 11-р сарын 18-нд Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулагдаж, нийт 23 төрөлд азийн хамгийн шилдэг манлайлагчдыг тодруулахын зэрэгцээ шилдэг компани, брэндүүдэд энэхүү нэр хүндтэй шагналыг гардууллаа.

ACES Awards-ыг 2014 оноос Ази тивийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг MORS Групп зохион байгуулж байгаа бөгөөд маш өндөр шалгуураар ялагчдаа тодруулдаг тул жилээс жилд шагналын нэр хүнд өсөж байгаа билээ.

“Азийн шилдэг манлайлагч” шагналыг компанийнхаа өсөлт хөгжилд онцгой хувь нэмэр оруулахаас гадна хувь хүнийхээ зүгээс нийгэмд үлгэр дуурайлал үзүүлж, тухайн улсдаа бодит өөрчлөлтийг авчирсан эрхмүүдэд олгодгоороо онцлогтой.

Тацуяа Хамада нь Мобикомын бизнесийн үйл ажиллагаа, компанийн соёлыг цоо шинэ түвшинд хүргэж, Монгол орон даяар өргөн цар хүрээг хамарсан олон төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлсэн нь “Азийн шилдэг манлайлагч” шагналын эзэн болоход онцгой нөлөө үзүүлжээ.  

MORS Группийн Гүйцэтгэх захирал Шанггари нь Тацуяа Хамада захиралд баяр хүргэсэн захидалдаа Ковидын амаргүй цаг үед өөрчлөлтийг амжилттай түүчээлж, стратеги, ур чадвар, сэтгэлгээгээр манлайлж чадсаныг нь онцолсон байв. Харин АСES Awards-ийн шүүгчдийн ахлагч Жаянти Десан нь түүнийг үүрэн холбоог банк санхүүгийн үйлчилгээтэй хослуулж, финтек компаниараа дамжуулан санхүүгийн салбарт хувьсгал хийсэн алсын хараатай удирдагч хэмээжээ.

зураг
 


Тацуяа Хамада нь Мобиком Корпорацийн Ерөнхий захирлын үүргийг авснаасаа хойш 6 жилийн хугацаанд нэг хэвийн голдрилд байсан бизнесийг тасралтгүй өсгөх, өрсөлдөөнт зах зээлд үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологиор хөгжүүлэх хэцүү сорилттой тулгарсан ч сорилтыг боломж болгон эргүүлж чадсан. Улмаар үндсэн бизнесээ өргөжүүлэн, финтекийн салбарт MonPay, кино, контент, стрийминг зах зээлд VOO үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Дижитал шилжилт, New Normal төслийг амжилттай нутагшуулсан. Үүгээр зогсохгүй Мобиком Корпорацийн 25 жилийн ой дээр брэндийн өнгө төрхийг өөрчлөн шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Тэрбээр сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах “WASH”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, боловсролын тэгш байдлыг бий болгох “Smart education” зэрэг олон төсөл хөтөлбөрийг нийгэмд урт хугацаанд хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан билээ. Тэрбээр аливаа үйл ажиллагааг явуулахдаа өөрөө ямагт манлайлж, Мобикомын зорилго, чиглэлийг нийгэмд нээлттэй танилцуулдаг нь ажилтнууд төдийгүй оюутан залуус, бизнес эрхчлэгчдэд ч томоохон үлгэр дуурайлал болсоор ирсэн. Мөн “Моби анги”-аар дамжуулан оюутан залууст сар бүр тасралтгүй семинар явуулж байснаас гадна Youtube-д корпорацийн стратеги, удирдагч хүнд байх ёстой ур чадварууд, бизнесийн харилцаа, борлуулалт зэрэг сэдвээр сонирхолтой видео контент бэлтгэн нийтэлж, Монголын хөгжил дэвшлийн төлөө өөрийнхөө мэдлэг туршлагыг харамгүй хуваалцсаар байна.

зураг
 

Тацуяа Хамада Монголд ажиллаж амьдрах хугацаандаа Монгол орныг хэд хэдэн удаа тойрч, Монгол соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг чин сэтгэлээсээ хийж байсны дээр Япон-Монгол хоёр орныг холбох гүүр болж байсныг нь үнэлж, Монгол улсыг гадаадад сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр томилсон. Түүнчлэн харилцаа холбооны салбар, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан билээ.

Энэхүү нэр хүндтэй шагналаар Тацуяа Хамада захирлыг шагнасан нь Мобиком Корпорацийн өнгөрсөн 6 жилийн турш хийсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийг өндрөөр үнэлснээс гадна Монгол улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбоо мэдээллийн технологийн хөгжлийг Азид сурталчилсан үйл явдал боллоо. Тацуяа Хамада захиралдаа Мобикомчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе!

Мобиком Корпораци ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.